Жуулчлалын улирал эхэлж, харийн гийчид манайхыг зорьсоор. Гэтэл тэдний эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд нэмэгдэх хандлагатай болжээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст л гэхэд өнгөрсөн сард жуулчдыг дээрэмдсэн долоон хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар тус хэлтсийн ОНХАны мэргэжилтнээс тодруулахад,
-Гадаадын иргэдийн буудалладаг “Улаанбаатар”, “Баянгол”, “Туушин” зэрэг томоохон зочид буудал болон үзвэр үйлчилгээний газар манай дүүрэгт бай даг болохоор жуулчдыг дээрэм дэх хэрэг бусад дүүргээс харьцангуй их байна. Түүнч лэн жуулчдыг авчирч байгаа тухайн компани тэ дэнд ан хааруулахгүй байгаа нь хэргийн гаралтад ихээхэн нө лөөлж байна. Тиймээс манай дүүргийн цагдаагийн хэлтсээс “Жуулчин” нэртэй нэгдсэн арга хэмжээг энэ сарын 5-наас зохион байгуулж эхэллээ.
-Дээрэмдүүлж байгаа гадаадын иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд гэж дуулсан?
-Тийм ээ, дүүргийн хэмжээнд гадаадын тэр дундаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 92 компани бай даг. Тиймээс хулгайчдын гарт хятад иргэд өртөх нь их мөн малайз, франц, орос, филиппин иргэд ч өртөж байна.