Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Өндөрхаан хотод мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн бүсийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 20-21-нд зохион байгуулахаар болжээ. Тус зөвлөгөөнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүд оролцох юм. Зөвлөгөөнд Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Налайх, Баянзүрх, Багануур дүүргийн ИТХ-ын даргаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс оролцох аж.