Төрийн өмчит МИАТ компанийн ТУЗ-ийн гишүүд уржигдар орой хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Шинэ захирлыг ЗТБХБ-ын сайдын зөвлөлөөр хэлэлцэж томилох хүртэл үүрэгт ажлаа хийж байхыг түүнд даалгасан байна. Р.Бат-Эрдэнэ захирлыг өөрчлөх болсон нь хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаатай холбоотой аж.
Тэрбээр дээрх албыг хашиж байхдаа Сөүл, Улаанбаатарын хоорондын агаарын тээврийн ачааны үнэлгээг нэмэгдүүлэх замаар хууль бус ашиг олсон гэх асуудлаар АТГ шалгагдаж байгаа юм. Энэ хэрэгт МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгч асан мөн холбогдсон. Тэднийг улсад хоёр сая гаруй долларын хохирол учруулсан хэмээн буруутгаж байна.