АНАТХ-ныхон Сүхбаатарын талбайд өнгөрсөн сард өлсгөлөн зарлаж эрх баригчдыг сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардсан. Тэр үеэр буюу дөрөвдүгээр сарын 7-ны үүрээр “Ланд круйзер-80” маркийн 01-40 УБМ улсын дугаартай автомашинаар өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийн гэрийг дайр сан хэрэг гарсан билээ.
Түүнийг баривчлах үед тэрбээр “Г.Уянгааг дайрах байсан юм. Би Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасагт ажиллаж байсан” хэмээн мэдүүлсэн гэдэг. Шалгалтын явцад тэрбээр тус тасагт 3-4 сар орчим ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нэгэн гэдэг нь тогтоогджээ. Уг хэргийг үйлдсэн М.Маш батыг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж байсан ч Шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан юм.
УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад яллах дүгнэлт үйлдүү лэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Хяналтын прокурорууд хавтаст хэрэгтэй нь танилцаад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Албаны эх сурвалжийн өгүүлснээр автомаши ныг зэвсгийн чанартай зүйлд тооцсон гэнэ. Шүүхээс түүний гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйл ангид заасны дагуу 5-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх бололтой.