2009 оны 8-р сарын 26-аас 27-нд шилжих шөнө Тулга нь согтуугаар Булган аймгийн Тэшиг сумын гуравдугаар багийн Баруун булаг гэх газарт 13 настай охиныг гэртээ унтаж байхад нь ор засуулна гэж босгоод, хүчээр авч гаран Ямаат нуурын эрэгт аваачин зодож, 21 тооны шарх гэмтэл учруулан, хүчиндсэн ба энэ үйлдлээ нуухын тулд хохирогчийг нуурын усанд живүүлж, санаатай алсан аймшигт хэрэг гарсан юм. Харин өнөөдөр энэ хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж, ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг оноолоо.
Б.Энх-Уянга