Замын-Үүд дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгийн дугаар тэмдэгтийн чиглэлээр тавдугаар сарын 17-ны үүрийн 03.50 цагт БНХАУ-ын талаас нэг явган хүн улсын хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатууллаа. Уг этгээд нь хятад улсын иргэн болохыг тогтоосон байна.