Өмнөговь аймгийн Хан богд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба, түүний эхнэр Б.Анхчимэг нарын 10 гаруй хүн улсын хилээр их хэмжээний үнэт металл хууль бусаар гаргасан гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгуулж байна.
Тэд өнгөрсөн сарын дундуур Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомтоор онц их хэмжээний буюу 25 кг алт хууль бусаар гаргахыг завдсан юм.
Хэрэгт холбогдсон хүмүүсээс заримыг нь өнгөрсөн баа сан гаригт батлан даалтад гаргажээ. Энэ талаар ТЕГ-ын Мөрдөн байцаах албаныхнаас тодруулахад “Манайхаас энэ хэрэгт холбогдоод байгаа хү- мүүсийг батлан даал тад гаргах санал гаргаагүй. Прокурор эрх мэдлийнхээ хү рээнд шийдсэн” гэлээ. Энэ талаар Нийслэлийн проку ро рын газрын эх сурвалжаас тодруулахад “Д.Дэндэв сам бын эхнэр Б.Анх чимэг нарын хүмүүсийг батлан даалтад гаргасан. Өдгөө уг хэ рэгт холбогдсон хүмүүсээс Д.Дэндэвсамба болон өөр хоёр хүн цагдан хоригдсон хэвээр байгаа” гэв.
Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэрэгт Өмнөговь аймгийн Засаг дарга ч тайлбар мэдүүлэг өгөхөөр болсон аж.
Г.ОРЧЛОН