Төрийн тахилгат Бурхан халдун уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 16-нд хийхээр төлөвлөж байсан ч хойшлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд “Бурхан халдун уулыг тахих ёслолыг энэ сарын 16-нд хийхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгч зарлигаа гар гаагүй байсан. Нөгөөтэйгүүр цаг агаарын байдал тухайн нутагт ямар байгааг хүмүүсээр шалгуулахад шар усны үертэй, цас хайлаагүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн ажлын хуваарь, цаг агаарын байдал зэргийг хар галзан энэ сарын 31-нд тахилгыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Орон нутгийн засаг захиргааныхан ч бас энэ өдрийг сайн өдөр гэсэн” хэмээв.
Г.ЦОЛМОН