Хүний эрхийн үндэсний комиссынхон энэ оноос эхлэн хийсэн ажлаа сар бүр тайлагнаж байхаар болсон юм. Комиссын дарга Ж.Бямбадорж өнгөрсөн сард хийсэн ажлаа өчиг дөр тай лагналаа. Тэрбээр саяхан УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг боловсруулсан нь гуравдугаар сард хийсэн гол ажил хэмээн онцолсон. Энэхүү илтгэлд манай улсад тулгарч буй шийдвэрлэх шаардлагатай дөрвөн бүлэг асуудлыг тусгажээ. Тэдгээр нь уул уурхай ба хүний эрх, хүүхдийн эрх, Монгол Улс дахь бэлгийн өөр хандлагатай хүмүүсийн эрх, НҮБ-ын хүний эр хийн байгууллагуудаас манай улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг байв.
Тухайлбал, хурдан морь унаач бо лон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тусгасан бол уул уурхай ба хүний эрх хэсэгт уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал багтжээ. Ж.Бямбадорж “Энэхүү илтгэл бол манай ажлын тайлан биш. Харин Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдалд тавьсан онош юм. Эмнэлгийн хэлээр яривал урьдчилан сэргийлэх үзлэг хийж, энэ хүн эрүүл байна уу, үгүй юу, өвчтэй бол ямар эмчилгээ шаардлагатай вэ гэдгийг дүгнэсэн баримт бичиг. Манай комисст хандах хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэ мэгдлээ. Иргэдийн гаргасан санал гомдлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна” гэв.
Ч.ЗУЛ