Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгоны малчин Д.Норовсүрэнгийн үхэр юунаас болж үхсэнийг мэргэжлийн байгууллагууд тогтоох гэж мунгинаж байна. Өнөөх малчных руу эрдэмтэн, мэргэжилтнүүд олон удаа очиж, сорьц авсан ч шинжилгээний дүн албан ёсны, албан бус, тамга тэмдэггүй зэрэг олон янзаар гараад байгаа нь хачирхалтай. Чухам энэ хугацаанд юу болсныг эргэн саная.
Баримт-1
Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Х.Ганзоригоос Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт 2012 оны аравдугаар сарын 18-нд ирүүлсэн 140 тоот Тайлбар өгөх тухай албан бичигт, “2012 оны зургадугаар сард тус сумын зарим малчны малын төл гажиг өвчтэй төрсөн нь уранаас шалтгаалсан байж магадгүй тул ирж шинжилж өгөхийг хүсье” гэжээ. Дуудлагын дагуу Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийнхон холбогдох албаныхантай шалгалт хийж тус сумын нутаг Дулаан уул, Баянмонгол, Зөөвч, Зүүн ухаа, Аргалант, Богд уул зэрэг газраар явж малчидтай уулзан, газрын хөрс, худгийн ус, ураны хайгуул хийсэн цооногийн орчимд цацрагийн шинжилгээ хийсэн байна. Цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаар төл мал гажигтай төрсөн гэх үндэслэл одоогоор байхгүй” гэж тэд дүгнэсэн аж.
Ураны ислийг давирхайтай бэхжүүлж хадгалж байгаа байдал. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян
“АБАКАН” ӨВЧИНТЭЙ ТӨСТЭЙ
Харин малчдын өгсөн мэдүүлэг байгалийн чийг, ялаанисуж байгаа байдал, мал хээл хаяж гажиг төл олноор гарсан шинж тэмдэг нь Зүүн өмнөд Ази, Австрали, Ойрхи Дорнод, Өмнөд Африкийн (Израиль, Турк, Өмнөд Африк, Кипр, Зимбабе, Кени) зарим оронд гараад байгаа “Абакан” өвчинтэй нэлээд төстэй байсан учраас 2013 онд эл өвчнийг оношлох оношлуур захиалан, оношлох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Цөмийн Энергийн газарт албан бичгээр хүргүүлжээ.
Баримт 2
Цөмийн Энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын ул сын байцаагч С.Пүрэвсүрэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзоригт 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд цацрагийн хэмжилтийн шалгалтын дүнг танилцуулсан албан бичиг ирүүлжээ. Эл бичигт “2012 оны зургадугаар сарын 7-нд тус бүс нутагт шалгалт явуулахад Баян монгол, Оройн хар худагт хийсэн радоны хуримтлал тодорхойлох хэмжилтийн дүн стандартын зөвшөө рөгдөх хэмжээнээс бага, уусган олборлолтын туршилтын талбайн хаягдлын далангийн усан дахь байгалийн цацраг идэвхт BI-214/ изотопын хувийн идэвх Geдетектер бүхий гаммаспектрометрийн илрүүлэх хамгийн бага хязгаар 1.8Бк/кг-аас ихгүй байна” гэжээ. Харин малчин Пүрэвдоржийн гаднаас авсан хөрсний хоёр дээжид байгалийн цацраг идэвхт изотопын хувь хэмжээ монгол орны хөрсөнд агуулагдах байгалийн цацраг идэвхт изотопын дундаж хэмжээнээс ихгүй байгааг тодорхойлсон байна.
Баримт 3
Гэтэл Цөмийн Энергийн газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхдөлөөс Дорно говь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт явуулсан 2013 оны нэгдүгээр сарын 14-ний No03/14/03/ тоот албан бичигт “Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн гэр, Гансухай бууц, Заг-Овоо бууц үхсэн малын сэг, “Кожеговь” ХХК-ийн ахуйн хогийн цэг, PDL-34 өрмийн цооногийн орчим гээд 12 цэгт цацрагийн тун гийн чадлын хэмжилт хийлээ. Хэмжил тийн дүн 0.06-0.09 мк3b/цаг байгаа нь байгалийн цацрагийн ердийн түвшин (0.2мк3) цаг/-ийн хэмжээнээс хэтрээгүй” гэжээ. Хяналт шалгалтын явцад хийсэн цацрагийн тунгийн хэмжилт болон Цацрагийн хяналтын шинжилгээний лабораторийн шинжилгээний дүнгээс үзэхэд Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн малын хорогдолд цацраг идэвхт изотоп уран (u-238), тори (Th-232), кали (к-40), Цези (Cs-137) нөлөөлөөгүй гэж цагаан дээр хараар дурайтал бичжээ.
КАЛЬЦИЙН ДУТАГДЛААС БОЛСОН ГЭХ ДҮГНЭЛТ ГЭНЭТ ӨӨРЧЛӨГДӨВ
Улсын Мал эмнэлгийн төв лабораториос энэ оны нэгдүгээр сарын 18-нд Дорноговь аймгийн холбогдох газарт явуулсан сүүлчийн шинжилгээний дүнгээр мал үхсэн нь кальцийн дутагдлаас болсныг дурдахад малчид итгээгүй . Харин ч бүр өвчтэй малаа эдгэрүүлэхэд тусгайлан арга хэмжээ ав, шаард лагатай вакцин хийлгэ гээд баахан зөвлөгөө өгсөн байдаг. Удалгүй Мон гол Улсын Ерөнхий сайд Н.Ал тан хуягийг Дорноговь аймагт айлчлах хугацаатай давхцан Улсын Мал эмнэлгийн төв лабораториас Дорноговь аймгийн удирдлагад там га, тэмдэггүй бичиг ирсэн нь мал цацраг идэвхт ураны хордлогоор үхсэн нь шалгалтаар тогтоогдсоныг дурджээ. Кальцийн дутагдлаас бол сон гэх дүгнэлт яагаад ингэж хурдан өөрчлөгдөв. Яагаад заавал Ерөнхий сайдын айлчлалыг давхцуулж ийм дүгнэлт гаргав. Угтаа Цөмийн энер гийн газар, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг мэргэжлийн байгууллагынхан үнэн бодит мэдээллийг Ерөнхий сайдад өгдөггүй байсан уу гэх хардлага төрүүлж байна.
Баримт 4
Улаанбаатараас Ерөнхий сайдын айлчлалтай давхцаж ирсэн албан бичиг албан ёс ны хаяггүй, тамга, тэмдэггүй байсныг дурдсан. Малчин Д.Норсүрэн үүнийг албаны хүнээс авчээ. “Үхсэн болон эмгэг анатомын задлан хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эрхтэнд бий болсон эмгэг бие, бүтцийн үнэлэмж ба бичил эмгэг өөрчлөлт нь гол төлөв цул эрхтэн болох уушги, бөөр, зүрх, элэг дэлүү, тархи нугас, тунгалгийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн бөгөөд энэ нь цацраг болон ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Ураны хайгуул хийх явцад буй болсон хаягдал шаврыг харуул хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй нь хорогдсонд “Кожеговь” компани буруутай бо лох нь дээр дурдсан шинжилгээ, судалгааны үр дүн, малчид мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг “Кожеговь” компаниар нө хөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийд вэрлүүлэх нь зүйтэй” гэж эл бичигт дурдсан байна.
Уран болон хүнд өнгөт металл газрын тосны хайгуул шинжилгээ олборлолт явуулж буй газар нутгийн орчмын малын бэлчээрийн хөрс, уст цэгүүд ургамал болон мал сүрэгт санамсаргүй түүврийн аргаар биохими, хүнд металл цацрагийн шинжилгээг төсөл хөтөлбөрийн хэлбэрээр өргөн хүрээтэй явуулах зэрэг нэн шаардлагатай олон арга хэмжээг авахыг мөн зөвлөжээ. Дүгнэлт гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх эмч Д.Батцэнгэл, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн (УМЭАЦТЛ) Тасгийн дарга, эмгэг судлаач С.Цэрэнчимэд, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн (УМЭАЦТЛ) биохимич П.Оюунсүрэн, танилцсан УМЭАЦТЛ-ийн захирал Х.Ганзориг, ерөнхий эмч, дэд захирал С.Сугар гэсэн байна.
Баримт 5
Ураны асуудлаар 2013 оны хоёрдугаар сарын 5-нд 1111 төв рүү хандсан иргэний хүсэлтэд Мал эмнэлэг, үржлийн газраас гуравду гаар сарын 11- нд өгсөн хариунд “Мал чин Д.Норсүрэнгийн мал байнга бэлчээрлэн явдаг хөрс, уст цэгүүдээс улсын Мал эмнэлгийн төв лаборатори, Геологийн төв лабораторид дээж авч шинжлэхэд цацрагийн болон хүнд ме талийн бохирдолттой болохыг тог тоов. Үхсэн болон задлан хий сэн тугалаас авсан эд эрхтний эмгэг бие, бүтцийн үлэмж ба бичил шижилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын явцтай ужиг хордлого мөн” гэсэн эцсийн онош дүгнэлт гарчээ.
Баримт 6
Гэтэл 1111 төвөөс гуравдугаар сарын 13- нд “залруулга” гэсэн хариунд “Үхсэн болон задлан хийсэн тугалаас авсан эд эрхтний эмгэг бие, бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын явцтай ужиг хордлого мөн гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн хариу гараагүй болно” гэжээ. Өмнө гарсан дүгнэлтийн “цацраг” гэдэг үгийг санаатай авчихсан гэсэн хардлага төрүүлээд байна. Олон удаагийн шинжилгээний дүнг хүлээсэн малчид “Шинжилгээ ний дүн бодит байдлаас эсрэг гарсан нь харамсалтай” гэж ярьж байна. Ийм янзаар муур, хулгана болж тоглож байтал мэдээлэл задарсан нь анхаарал татна. Албаныхан хэн нэгний лообийд автаж, нуун дарчихаад эргүүлээд зад лах шалтгаан байв уу эсвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр худал мэдээлэл өгч болохгүй гэж үзсэн үү, ямартай ч үнэн мэдээлэл ил тод болсон юм.
Уг Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэрээ “Улаанбадрах сум дахь “Кожеговь” компанийн ураны олборлолттой холбоотой асуудлаарх Засгийн газрын байр суурь зөвхөн шар нунтаг баяжуулах хүртэл ажил хийхийг бодлогоор тодорхойлсон, урааны хог хаягдал булшлах асуудал ердөө байхгүй, байгаль дээр байгаа хүдрээс урааныг ялгаж авах л ажил байгаа. Ураан олборлох асуудал дээр бид орон нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр ажил хийхгүй. Бидэнтэй урааны асуудлыг хариуцсан хүмүүс хамт явж байгаа, би тэдэнд ямар үүрэг өгч байна вэ гэвэл мал үхсэн шалтгааныг даруй олох ёстой юунаас болоод байгаа, хэрэв ураанаас болсон юм бол нарийн тогтоох ёстой шүү, энэ асуудлыг Улаанбаатар хотод байхдаа ч шийдэж чадаагүй, Сайншандад ирээд бас чадахгүй байна, хаана шийдэх гээд байгаа юм, хурдан шийдэх хэрэгтэй” гэж хэлснийг бодоход Ерөнхий сайдад энэ асуудлаарх бодит мэдээлэл одоог хүртэл ирээгүй юм байна гэх бодлыг иргэдэд төрүүлсэн.
АСУУЛТЫН ТЭМДГИЙН АР ДАХЬ АСУУЛТУУД
Үүний ард асуултын олон тэмдэг байна. Өнгөрсөн зунаас хойш өнөөг хүртэл олон удаа дүгнэлт хийчихээд гэнэт өөр хариу гаргасан нь ямар учиртай юм, аль эсвэл иргэдийн толгойг угааж худал дүгнэлт гаргаж байсан хэрэг үү? Мал үхсэн шалтгаан нь кальцийн дутагдлаас болсон гэх өмнөх дүгнэлтийг Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн харин ч бүр дэмжиж уран олборловол манай улсад ихээхэн ашигтай хэмээн сурталчлан, ард иргэдийнхээ толгойг угааж байх. Уг нь тэр гишүүн Улаанбадрах суманд төрж, өссөн.Гэтэл төрж, өссөн нутагт нь аюулын түгшүүр дэлдээд байхад шүү дээ, ядаж төвийг сахиад чимээгүй явж болдоггүй байсан юм байх даа.
KOЖЕГОВИЙНХОН БЕНТОНИТ (SUPER GEL-Х) БОДИС ХЭРЭГЛЭДЭГ
Химийн олон төрлийн бодисын нэр байгаа ч цөөн хэдийг дурдья.Бентонит (Super Gel-Х) нь цооногийн ханыг бэхжүүлэх, өрмийн хаягдлыг хөөргөж гаргах зориулалттай, хор той аюултай бодисын жагсаалтад ороогүй. Химийн найрлагын зургаан хувьд байгалийн гарал тай талст цахиур байдаг. Олон дахин болон удаан хуга цаагаар амьсгалахад хор той нөлөөтэй, тоос болон нунтаг нь нүд загатнуулж болох, бүтээгдэхүү нийг залгивал ямар нэг сөрөг нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй, энэ бүтээгдэх үүнтэй харьцах ба хэрэглэх явцад тоос үүсэж, амьсгалын замаар орох магадлалтай. Тоосны найрлагад амьсгалаар дамжин орж болох талст цахиур бий. Тоосонд хэт их өртвөл уушги тоосжиж, амьсгалын замын өвчтэй болох ба энэ нь уушгины эдийн өөрчлөлтийг үүсгэнэ. Эсвэл цахиурын найрлагатай тоос амьсгалснаас болж силикоз гэдэг амьсгалын замын өвчин тусч болно. Улмаар уушгины эдийн үрэвсэл ба фиброз үүсгэдэг.
“КОЖЕГОВЬ” ЮУ ХИЙДЭГ ВЭ
“Кожеговь” Францын “Арева” группийн охин компани. Уг компа нийн цацраг идэвхт ашигт малтма лын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 11 талбайн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн гүйцэтгэлийг гол 57 заалтаар хянаж үзэхэд 72.8 хувьтай буюу “дунд” зэргийн түвшинд хэрэгжсэн тухай албан ёсны мэдээ гарчээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ стандарт, БОАЖ-ын сайдын 2011 оны A36 тоот тушаалаар баталсан “Байгаль орчныг хангах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр тайлан боловсруулах хянан хүлээн авах, батлах журам”-ын дагуу хэрэгжилтийг заалт бүрээр нь хэрэгжүүлээгүй, химийн бодисын хадгалалт тээвэрлэлт, зарцуулалтад тавих хяналт сул, “Кожеговь” компанийн Богд уул 1225IX, Зөөв овоо 11946X талбай нь аймгийн тусгай хамгаалалттай Баянбогд уул, сумын тусгай хамгаалалттай Хар заг зэрэг газартай давхцдаг бөгөөд орон нутгаас эдгээр газрыг хайгуулын талбайгаас чөлөөлөх, газар нутгийг хамгаалах тухай хүсэлтийг удаа дараа тавьж, тус газруудын хилийн заагийг нарийвчлан тогтоож хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн ч үл тоож хэрэгжүүлэхгүй байна. Хайгуулын явцад өрөмдсөн тал байнууд нь байгалийн аясаар нөхөн сэргэж байгаа бөгөөд тус компани энэ хугацаанд биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй.
Х.ЭРДЭНЭБУЛГАН “Өнөөдөр” сонины Дорноговь аймаг дахь сурвалжлагч