Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Агни трейд” компанийн барьж байсан Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилгын шугам хоолой тавих шуудуу ухаж байсан 13 настай хоёр хүү шороонд дарагдаж, нэг нь амиа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарчээ. Хүүгээ алдсан эцэг, эх өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Хүүгийн аав Б.Адъяасүрэнбаатар “Тус компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм мөрддөггүй. Захирлаар нь М.Цэцгээ гэдэг хүн ажиллаж, ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь түүний нөхөр Б.Ганбаатар хариуцдаг байсан. Б.Ганбаатарыг группээ сунгуулахаар Улаанбаатар явсан хойгуур үндсэн ажилтан гэх дөрвөн хүн архидаж байх үед энэ осол гарсан. Б.Ганбаатар аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Тэр хүү манайд ажилладаггүй. Манайд ажилладаг ээжийгээ дагаж ирээд тоглож байгаад шороонд даруулсан” гэж ярьсан” гэв.
Хүүгийн ээж С.Дуламраг чаа “Би энэ компанид тогооч хийдэг. М.Цэцгээ захирал “Хүн хүч дутмаг байна. Хүүхдээ найзуудтай нь ажиллуулаач” гэхээр нь би хүүдээ хэлснээр манай хүү найзуудтайгаа ярьж, энд ажиллах болсон. Гэтэл хэрэг гарсны дараа “Би хүүхдийг чинь алчихаа юу. Өөрсдөө гуйж ажиллуулсан биз дээ. Чи шүүхээр яваад юм олж долоохгүй. Алсан байсан ч хохь чинь” гэж хэлсэн. Оршуулгын зардал гэж хэдэн төгрөг өгсөн. Цаашид бид хүний эрхийг хамгаалах болон бусад холбогдох байгууллагад хандана. Буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна” гэлээ.
Тэд Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийг асуудалд нэг талыг барьж, шүүсэн, компанийн барилгын үйл ажиллагаа явуулахыг нь зогсоогоогүй, хохирол барагдуулаагүй байхад барагдуулсан гэж дөрвөн жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольсон хэмээн үзэж байгаагаа өгүүлэв. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэ ний сүлжээ байгууллагын зохицуулагч Ц.Баттуяа “Дээрх хэрэгтэй холбоотойгоор энэ хоёр хүн манайд өргөдөл өгсөн. “Агни трейд” компани Монгол Улсын Хөдөлмөрийн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай зэрэг олон хуулийг зөрчсөн. Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт 2008 онд гарсан. Шүүхийн дүгнэлттэй танилцахад шинжээч “Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтад барилгын туслах ажилтан гэж байхгүй” гэсэн байна лээ. Угтаа үндсэн, туслах ажилтан байх эсэх нь хамааг үй. Арвангурван настай хүүхэд хөдөлмөр эрхлэх ёсгүй” хэмээн ярилаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ