Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжаар байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн сард Налайхын нүүрсний уурхайд шалгалт хийсэн юм. Шалгалт өнгөрсөн сарын 22-нд дуусаж, уурхайн 180 орчим амыг хааж, битүүмжилсэн.
Харамсалтай нь, шалгалтын явцад нэг хүн нас барсан. Тэгвэл дахин нэг хүн уг уурхайд амиа алджээ. Налайх дүүргийн III хорооны иргэн 56 настай эрэгтэй энэ сарын 2-нд уурхай нээгдэх үеэр нүүрс ухаж байгаад шаварт даруулж, амиа алдсан байна.
Т.Сайнаа