Ховд аймгийн Булган суманд зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн ажилтныг хөнөөж, хэргийн газраас зугтсан талаар бид өмнөх дугаартаа дэлгэрэнг үй мэдээлсэн. Цагдаагийнхан өчигдрийн байдлаар гэмт хэрэгтнүүдийг тогтоож чадаагүй байв. Уржигдар бүтэн өдрийн турш хэргийн газрын үзлэг шалгалт хийж, Булган суманд онц байдал тогтоон ажилласан Ажлын хэсгийнхэн өчигдөр мөн л нарийвчилсан шалгалт явуулж, сэжиг таамаг бүрийг нэг бүрчлэн шалгаж, зарим хүнээс мэдүүлэг тайлбар авчээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “ЦЕГ-ын даргын тушаалаар томилсон, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсгийнхэн хэргийн газар болон Ховд аймгийн төвд ажиллаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулаад иргэдээс цагдаагийн ажилтнуудын тусгай хэрэгсэл, нийгмийн баталгаа, цалин, тэтгэмжийг анхаарах тухай саналыг төр засаг, цагдаагийн байгууллагад ирүүлж байна.
Цагдаагийн ажилтны амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, орон нутгийн замд хийх хяналт, шалгалтаа нэмэгдүүлсэн. Иймд орон нутагт зор чиж байгаа иргэдийг удаа дараа зог соож шалгах асуудал гарч байгааг зөвөөр ойлгон цагдаагийн ажилтнуудаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг хүсье” гэж мэдээлэв. Өчигдөр 17.00 цагийн үед орон нут гийн эх сурвалжуудтай холбогдо ход “Одоогоор ямар нэг шинэ мэдээлэл алга. Сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна. Ховд аймаг дахь хорих ангиас оргосон ялтнууд, гэмт этгээдүүд ч сураггүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тус сумын ИТХ-ын дарга Б.Ган тулгатай холбогдоход “Хэргийн газрыг хамгаалалтад авч, ажиллаж байгаа. Бидэнд янз бүрийн мэ дээ лэл өгөөгүй” гэж ярив. Булган сумаас гадна Ховд аймгийн төвд ЦЕГ-аас томилогдсон Ажлын хэсэг ажил лаж байгаа. Тэд талийгаачийн ар гэрийнхэнд бүхий л талаар дэмжлэг үзүүлж буй аж. Талийгаачийн аав нь хэдэн жилийн өмнө нас барж, ээж болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч хоёр дүүгийнхээ хамт амьдардаг байжээ. ШШГЕГ-ынхнаас оргодлуу дын талаар тодруулахад “Эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа ч оргодлуудын хаана байгааг тогтоогоогүй” гэсэн хариулт өглөө. Хорих 457 дугаар ангийн эх сурвалж “Энэ хэрэгт оргодлууд холбоотой гэж үзэхгүй байна. Тэд яавч 560 км газар явж чадахгүй. Тэднийг ойр хавийн 60 гаруй км-т байгаа гэж таамаглан энэ тойрогт эрэн сурвалжилж байна” гэв.
Г.ЦОЛМОН