Кыргизийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын хүүг Бишкекийн хүсэлтийн дагуу Их Британийн нийслэл Лондонд саатуулсан тухай “Новости” мэдээлжээ. Эцгээ төр барьж байх үед Максим Бакиев Хөрөнгө оруулалт, инновацийн хөгжлийн төв агентлагийг тэргүүлж байсан бөгөөд 2010 оны дөрөвдүгээр сард болсон төрийн эргэлтийн дараа Европ руу зугтсан аж. Бага Бакиевийг авлига авсан, мөнгө угаасан хэмээн буруутгаж, Интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Максим Бакиевийг АНУ руу шилжүүлж магадг үйг Кыргизийн тал мэдэгдэж буй. Учир нь Их Британи, Кыргизийн хооронд хэрэгтэн шилжүүлэх гэрээ байдаг гүй аж. Дашрамд өгүүлэхэд, Кыргизэд болсон тө рийн эргэлтийн үеэр 90 гаруй хүн амиа алдаж, 1000 орчим иргэн шархаджээ.
К.Бакиев тэргүүтэй эрх баригчдыг аллага, авлига, үндэстний хооронд үл ойлголцол дэгдээсэн хэрэгт буруутгаж, олон улсад эрэн сурвалжилж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Курманбекийн ах Ахмат Бакиевыг баривчилсан бөгөөд түүнд долоон жилийн хорих ял ногдуулсан. Курманбек Бакиев одоогоор Беларусьт амьдарч буй.
Х.ОД