Кубийн хувьсгалч Эрнесто Че Геварын өдрийн тэмдэглэлийн фото хуулбарыг интернэтэд тавьсан тухай AFP мэдээлжээ. Судлаач Карлос Сориа Гальварро дээрх тэмдэглэлийг хувьсгалчийн насан өөд болсноос хойш 45 жил улирч буйтай холбогдуулан цахим хуудсандаа тавьсан байна.
Тэмдэглэлдээ Че Гевар 1967 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд буюу амьдралынхаа сүүлчийн саруудад болсон үйл явдлыг бичсэн аж. Кубад 1968 онд “Боливийн тэмдэглэл” нэртэй дээрх бичвэрийг хэвлэсэн нь эх хувийг нэлээд өөрчилсөн байсан хэмээн AFP онцлов.