АНУ-ын Конгресс БНХАУ-ын телефон харилцааны “Huawei” болон ZTE компанийг улс орных нь аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдлээ. Түүнээс гадна дээрх компаниудтай гэрээ, хэлэлцээр хийх, хамтран ажиллахыг Америкийн компаниудад хориглох санал гаргав. Тагнуулын төв газрын мэдэгдэж буйгаар, Хятадын компанид итгэж болохгүй, учир нь тэд Засгийн газрынхаа хараа хяналтад байдаг гэнэ.
Компанийн удирдлага эрх баригчидтайгаа ямар холбоотой байдгаа олигтойхон тайлбарлачихаж ч чаддаггүй гэнэ. Конгрессийн Тагнуулын хороо одоогоос жил гаруйн өмнө “Huawei”, ZTE компаниудыг шалгаж эхэлсэн юм. Компаниуд АНУ-ын эсрэг тагнуул хийж, кибер халдлага үйлдсэн байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Дээрх компаниуд улс төрөөр оролддог бус, бизнес хийдэг хэмээн удаа дараа мэдэгджээ.
Х.Од