Хятадын өмнөд хэсгийн Юннань мужийн Илиан тойрогт хөрсний гулгалт болсны улмаас бага сургуулийн 18 хүүхэд амиа алджээ. Эндхийн Тиантоу бага сургууль байгалийн гамшигт үзэгдлийн үеэр шороонд дарагдсан байна. Аврагчид нас барсан сурагчдын цогцсыг олж илрүүлэх ажлыг өчигдөр өглөө дуусгажээ. Хөрсний гулгалтад дээрх сургуулиас гадна ойролцоох орон сууцны барилгууд өртсөн тул 800 орчим иргэн гэрээсээ нүүхэд хүрсэн байна. “Синьхуа” мэдээлснээр, дээрх сурагчид нь Шанба бага сургуульд суралцаж байгаад өнгөрсөн сарын 8-нд болсон газар хөдлөлтийн дараа Тиантоу руу шилжсэн аж. Шанба бага сургуулийн гурван барилга газар хөдлөлтөд нурж, сэргээн засварлах боломжгүй байснаас бүрмөсөн буулгасан юмсанж.