Wikileaks-ийг үүсгэн байгуулагч, 2012 оны зургаадугаар сараас Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж буй Жулиан Ассанж өөрийн амьдралын нөхцлийн талаар Daily Mail сонины сурвалжлагчид ярьжээ. Ассанж давчуу өрөөний шалан дээр гудас дэвсээд унтдаг байж. Уг өрөөнд номын тавиур, дугуй ширээ, ширэн бүрээстэй сандал, гүйх зам бий гэнэ. Энэ замыг найруулагч Кен Лоуч бэлэглэсэн аж. Өрөөг өдрийн гэрлийн чийдэн гэрэлтүүлнэ.
Эквадорын ЭСЯ-нд байгаагаа Ассанж сансрын станцад байгаатай зүйрлээд, “шоронгийн хүнд хэцүү амьдралтай зүйрлэх юмгүй” гэж хэлсэн байна. Австралийн иргэн Жулиан Ассанжийн ярьснаас үзвэл улс төрийн хэрүүл маргаан болон байрлалаа шуурхай солих байнгын бэлтгэл хийх зэргээс үүдээд дипломат төлөөлөгчийн газар байсан эхний хоёр сар нь ихээхэн сонирхолтой байсан гэнэ. Сүүлдээ амьдрал нь аюул түгшүүргүй ч уйтгартай болсон байна.
Ассанж хоногт 17 цаг ажиллаж, чөлөөт цагаараа спортоор хичээллэж , кино үздэг байна. .Ассанжад дутагдаж байгаа байгалийн гэрлийг витамин D болон хэт ягаан туяагаар орлуулж байгаа юм байна. Харин шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, зарим үед ЭСЯ-ны ажилтнуудтай хооллож буй гэнэ. Гэрийнхнээ их үгүйлж, найз нөхөдтэйгээ ярьж суухыг их хүсэж байдаг аж. Өөрийг нь Швед улсад шилжүүлэн өгөх шийдвэрээ Их Британи эцэслэн гаргаснаас хойш Жулиан Ассанж Эквадорын ЭСЯ-нд нуугдаж буй юм.
Шведэд түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэж буй бол 2012 оны есдүгээр сард төрийн дайсан хэмээн нэрлэж “Аль-Каида”, “Талибан”-тай нэгэн зиндаанд тавьсан АНУ-д шилжүүлэн өгөх байх гэж Швед улсаас Ассанж сэрэмжилж буй юм.
Р.ЖАРГАЛАНТ