Ираны нийслэл Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний олон улсын уулзалт өндөрлөлөө. Ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдээгүй орнуудын ээлжит чуулган Тегераны хувьд ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн гаднын хэвлэлүүдэд онцолжээ. Ираны “Press TV” мэдээлснээр, чуулганд оролцсон орнуудын төлөөлөгч нар Тегеран энхийн зорилгоор уран баяжуулах бүрэн эрхтэй гэдэгт санал нэгдсэн гэнэ. Ираныг хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсаас тусгаарлагдаад байгаа хэмээн дэлхий нийтэд ойлгуулахыг хүсэж буй АНУ болон түүний холбоотнуудын оролдлого үр дүнгээ өгөхгүйг энэ нь баталж байна” гэж хэмээн Ираны хэвлэлд онцлов. Чуулганаас гаргасан шийдвэрийг уншиж танилцуулсныхаа дараа тус улсын Ерөнхийл өгч Махмуд Ахмединежад арга хэмжээнд оролцсон орнууд Сирийн эсрэг хүч хэрэглэхийг дэмжихгүй байна хэмээн нэмж өгүүлжээ. Түүний эл мэдэгдлийн талаар “The New York Times” чуулганы шийдвэрт Сирийн тухай нэг ч өгүүлбэр байгаагүй гэж бичжээ. Мөн Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси Сирийн эрх баригчдын дэглэмийг эрс шүүмжилсэнийг Америкийн хэвлэл онцлов. Эвсэлд үл нэгдэх чуулганд дэлхийн 120 орны төлөөлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцсон юм.