Хэрэв АНУ Сирид цохилт өгөх шийдвэр гаргавал Иран улс Башар Асадын талынханд туслахаа мэдэгдсэн тухай “Reuters” мэдээлжээ. Исламын хувьсгалыг хамгаалах корпусын суртал ухуулга, соёлын хорооны тэргүүн Мохаммед Али Асуди “АНУ Сирид хүч хэрэглэх “тэнэг” шийдвэр гаргавал Дамаскийн холбоотнууд хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн аж. Одоогоос зургаан жилийн өмнө Сири Ирантай гаднын дайсан халд сан тохиолдолд харилцан бие биедээ туслах тухай гэрээ байгуулжээ. Гэхдээ энэ гэрээнд юу гэж заасан нь тодорхойгүй байгаа юм. Сүүлийн 18 сарын турш Сирид үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн иргэ ний дайны хэмжээнд хүрч, хэдэн мянган хүн амь үрэгдээд байгаа билээ. Сирийн эрх баригчид босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласан тохиолдолд арга хэмжээ авна гэж өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Ба рак Обама хэмээн мэдэгдсэн. ИОРДАН 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ХҮСЭВ Иордан улс Сирийн дүрвэгчдэд зориулан 700 сая ам.долларын тусламж олон улсын байгууллагуудаас хүслээ. Төлөвлөлтийн сайд Жафар Хасанын хэлснээр, дүрвэгчдэд түр амьдрах байр сууц, хоол хүнс олгоход ийм хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг тус улс дангаараа гаргаж чадахгүй аж. Одоогийн байдлаар тус улсад 240 мянган дүрвэгч байна. НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын дарга Эндрю Харпер улс орнуудад хандан Иорданд тусламж үзүүлэхийг уриалав. Тус улсын баруун хойд хэсэгт орших Заатари хуаранд хам гийн олон дүрвэгч байгаа аж. НҮБын мэдээлснээр, Сирид болж буй мөрг өлдөөний улмаас 1.2 сая хүн орон гэр, эх орноо орхин дүрвэхэд хүрчээ.