НҮБ дахь Оросын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин Сирид нэг талын хориг арга хэмжээ авсан орнуудад хандан дээрх шийдвэрээсээ татгалзахыг уриалав. “Новости” мэдээлс нээр, ийм арга хэмжээ авснаар Сирийн ир гэ дийн үндсэн эрхэд халдаж, эрх чөлөөгөө эдлэх боломжийг үгүй хийж байна хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Одоогоор АНУ, Арабын орнуудын лиг, Европын холбоо Сирийн эсрэг нэг талын хориг арга хэмжээ авсан билээ. АНУ өөрийн бан кны системд Сирийн өн дөр албан тушаалтнуу дын гүйлгээг царцаах, Европын холбоо тус ул саас газрын тос импортло хоо зогсоох, Ара бын орнуудын лиг хөрөнгө оруулалтын төслүү- дээ хумих шийдвэр гар гаад буй. Түүнчлэн Сирийн Төрийн тэргүүн Башар Асадыг эрх мэдлээ өгөхийг уриалж буйгаас гадна НҮБын Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд хориг арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Ха рин Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ хориг тавихаас татгалзсаар байна. Сирийн Сангийн сайд Мохаммед аль Жлейлатийн хэлснээр, дээрх хориг арга хэм жээний улмаас Дамаскт дөрвөн тэрбум ам.долларын хохирол учраад байгаа гэнэ.