Ангараг гариг дээр буулгасан НАСА-гийн “Curiosity” төхөөрөмж өнгөрсөн долоо хоногт “хөлд орж” тус гаригийн гадаргуу дээр анхны алх аа хийсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл “Curiosity” уржигдар “хэлд орлоо”. Ингэснээр өөр гаригийн агаар мандалд хүний дуу хоолойг цуурайтуулсан анхны төхөөрөмж болов. Удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж байгаагаа батлан тус төхөөрөмж дуу бичлэгийг цацаж буйгаа дэлхийд эргүүлэн дамжуулсан гэнэ. Ангараг гариг дээр дуугаа ха даасан азтай хүн нь НАСА-гийн захирал Чарльз Боулдер. Ангарагийн гадарга дээгүүр алхаж эхэлсэн “Curiosity”-г бүтээсэн MSL багийнханд баяр хүргэн, талархаж буйгаа илэрхийлсэн түүний үгийг харь гаригт цацсан энэхүү бичлэгийг НАСА-гийн сайтаас сонсож болох юм билээ.
Э.ХАНА