Францын Засгийн газраас хэрэгж үүлж буй шатахууны үнийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд нефтийн компаниудад 300 сая еврогийн татаас өгөхөөр шийдвэрлэсэн тухай Эдийн засгийн сайд Пьер Московиси мэдэгджээ. Бензиний үнийг зургаан хувиар бууруулах арга хэмжээг хоёр үе шаттай авах бөгөөд эхнийх нь энэ аж. Шатахууны үнийг тогтмол барих механизмыг Засгийн газар боловсруултал буюу гурван сарын хугацаагаар татаас олгох гэнэ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын мөрийн хөтөлбөрт шатахууны үнийг буулгах талаар тусгасан билээ.