Дагестаны Буйнакийн дүүрэгт амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлсний улмаас шейх Саид Афанди зургаан хүний хамт амиа алдсан тухай “Новости” мэдээлжээ. 30 настай Аминат Курбанова хэмээх эмэгтэйг шейхийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэж байна. Шейх Саид Афанди бол Дагестаны шашны нэртэй зүтгэлтэн, шашин, ёс суртахууны талаар олон ном бичсэн хүн ажээ. Шейх хэт даврагчид, радикал үзэлтнүүдийн эсрэг хатуу байр суурьтай байсан нь үхэлд хүргэсэн байж болзошгүй аж.