Польшийн нийслэл Варшавт метроны хоёрдугаар шугам байгуулахаар ажиллаж буй барилгачид дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг энэ сарын 26-нд олсон байна. Тус улсын радиогийн мэдээлснээр, бөмбөг хоёр тонн жинтэй аж. Бөмбөг олдсон газарт тусгай албаныхан, цагдаагийнхан ирж, барилгын ажилчид болон ойролцоох байшингуудад байсан 3000 орчим хүнийг аюулг үй газар тийш шилжүүлсэн байна. Цагдаагийн ажилтнууд дүүрэгт тусгай хамгаалалт гаргаж, метроны хөдөлгөөнийг зогсооход хүрчээ. Орон нутгийн түүх судлаачдын ярьснаар, 1944 оны Варшавын бослогыг нацистууд дарах үед дээрх бөмбөгийг ашиглахаар төлөвлөж байсан бололтой. Бөмбөгийг олдсон газарт нь аюулгүй болгох, эсвэл полигон руу аваачих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнээс гадна энэ сарын 28-нд ХБНГУ-ын Мюнхен хотод олдсон 220 кг жинтэй нислэгийн бөмбөгийг аюулгүй болгосон тухай АР мэдээлжээ. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, уг бөмбөг мөн II дайны үеийнх аж. Бөмбөгийг дэлбэлэх үед зэргэлдээ орших байшингууд руу галтай хэлтэрхийнүүд үсэрсэн ч хууль сахиулагчид зохих арга хэмжээ авсан байна. Мюнхений Швабинг дүүрэгт барилга барьж буй ажилчид бөмбөгийг олжээ.