ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний амь насанд халдахыг завдсан хүмүүсийн нэг казахстан гаралтай Илья Пьянзиныг Украины эрх баригчид ОХУ-ын талд энэ сарын 25-нд хүлээлгэн өгчээ. 29 настай Илья Пьянзин өдгөө Москвагийн ойролцоох цагдан хорих төвийн газар дорх хэсэгт хоригдож буй гэнэ. Харин түүний хамсаатан Адам Осмаевыг ОХУ-ын талд хүлээлгэн өгөхийг Европын Хүний эрхийн шүүхийн зөвлөмжийн дагуу түр түдгэлзүүлээд буй аж. Адам Осмаев, Илья Пьянзин нар Чеченийн иргэн Руслан Мадаев нарын хамтаар уг халдлагыг үйлдэх гэж байсан хэмээн сэжиглэгдэж буй юм.