Лас-Вегаст амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд нүцгэн өртөж, дуулиан тарьсан Их Британийн ханхүү Харрийг дэмжсэн кампанит ажил олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Цэргийн ажилтнууд ханхүүг дэмжиж нүцгэн авахуулсан зургаа “Facebook”-т тавьсан тухай “The Daily Mail” мэдээлжээ. Тус сүлжээнд нээсэн “Support Prince Harry with a naked salute!” хэмээх бүлэгт одоогийн байдлаар 12 мянган хүн нэгдээд байна. Энэхүү кампанит ажилд Британийн цэргийнхэн төдийгүй тэдний гэр бүл оролцож байгаа бөгөөд өөр орнуудын хууль, хүчний байгууллагынхан нэгджээ. Ханхүү олон нийтийн сүлжээнд өрнөсөн дэмжлэгийн арга хэмжээний талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.