Норвегийн Греаккер хотын “Soli Brug” галерей алдарт Рембрандтын хөрөг зургийг алдсан тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Ливен Виллемс ван Коппенолын бүтээсэн эл хөргийг тус галерей Британийн нэгэн цуглуулагчаас худалдан авсан байна. Галерейн удирдлага даатгалын мөнгө хэмнэх зорилгоор зургийг Греаккер руу шуудангаар илгээсэн нь ийнхүү замаасаа алга болсон гэнэ. Шинжээчид Рембрандтын эл хөргийг 85.000-150.000 ам.доллараар үнэлж байгаа юм.