Мексикийн буланд газрын тос олборлож буй компаниудын үйл ажиллагаа “Исаак” хар салхинаас болж саарсан байна. АНУ-ын Байгаль хамгаалах тухай хууль хэрэгжүүлэх газрын мэдээлс нээр, уржигдрын байдлаар газрын тос олборлох 39 газар, найман цооногийг түр хугацаагаар хаасан бөгөөд BP, “Royal dutch shell”, “Apache corp”, “Murphy oil corp” компани олборлолтоо зог соо жээ. Түүнээс гадна хоногт олборлодог байгалийн хийн хэмжээ найман хувиар доошилсон байна. Флорида мужийн эрэг орчмоос холгүй орших Ки Уэст аралд дэгдсэн “Исаак” хар салхины эрч чангарч буй. Цаг уурчдын таамаглаж буйгаар, хурд нь цагт 160 км-т хүрч болзошгүй буй хар салхи маргааш Шинэ Орлеанд “айлчлах” төлөвтэй. Одоогийн байдлаар Флорида, Луизиана, Алабама, Миссисипи мужид онцгой байдал зарлаад байна. Уг хар салхины улмаас Гаитид долоон хүн амиа алдсан бөгөөд Кубад цахилгаан дамжуулах сүлжээ гэмтсэн юм.