Багамын арлуудад хууль бусаар цагаачилсан 150 иргэнийг саатуулсан байна. Тэд Гаити улсын иргэд бөгөөд сууж явсан усан онгоц нь хар салхинд дайруулж, эрэг рүү унасан хэмээн АР дамжууллаа. Америкийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр, цагаачид хэдэн долоо хоногийн өмнө Гаитигаас гарсан бөгөөд “Исаак” хар салхинд туугдан Багамын арал руу очсон байна. Цагаачдын өгүүлснээр, усан онгоцонд 170 хүн байсан гэнэ. Сураггүй болсон хүмүүсийг эрж хайж байгаа ч далайд шуургатай буйгаас ихээхэн хүндрэл учирч байгаа гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын эдийн засаг уналтад орж, иргэд нь Багамын арлууд, АНУ руу цагаачилсаар байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард Гаитийн иргэдийн сууж явсөн хөлөг живж 11 хүн амиа алдсан бол, арванхоёрдугаар сард мөн ийм явдал болж, 38 хүн нас барсан юм.