АНУ-ын “Apple” компаниас патент хуулбарласан хэрэгт буруутгагдаж, нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон “Samsung Electronics” компанийн хувьцааны үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр унажээ. ВВС мэдээлснээр, Сөүлийн хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны үнэ долоон хувиар доошилсон байна. АНУ-ын шүүхийн шийдвэрийг “Samsung” эергээр хүлээж аваагүйгээр барахгүй “Ийм шийдвэр гарснаар “Apple” ялахгүй, харин Америкийн хэрэглэгчид хохирч бай на. Өндөр технологийн бүтээгдэх үүнд хязгаарлалт хийснээр үнэ өсөх магадлалтай” хэмээн мэдэгдсэн билээ.