Ливийн удирдагч агсан М.Каддафийн өргөө байсан Триполи хотын Баб-эльАзизия дүүрэгт томоохон цэцэрлэгт хүрээлэн, номын сан, театр барихаар төлөвлөж байна. Тус улсын Ерөнхий сайд Абдель Рахим альКибийн хэлснээр, нэгэн цагт тусгай хамгаалалттай байсан энэ дүүрэгт олон нийтэд зориулсан тусгай газруудыг байгуулж, Ливийн хувьсгалын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх хөшөө барих гэнэ. “Дэглэм, аймшиг, дарангуйллын бэлгэ тэмдэг байсан энэ газрыг бахархал, сайн сайхан зүйлсийн газар болгоно” гэж тэрбээр өгүүлжээ. М.Каддафийн дэглэмийн үед уг дүүрэгт цэргийн хуаран, Засгийн газрын байр, М.Каддафийн өргөө, майхан зэрэг байсан аж. Өнгөрсөн оны зун босогчид Триполи руу дайран орох үед уг дүүрэг НАТО-гийн бөмбөгдөлтөд өртөж, нуранги, туурь болсон билээ.