Гаазын зурвас руу хууль бусаар бараа тээ вэрлэдэг 120 хонгилыг Египетийн армийнхан илрүүлсэн байна. AFP мэдээлснээр, сүүлийн хоёр хоногийн дотор тэд 12 хонгилыг нь хааж амжсан аж. Синайн хойгт явуулж буй террористуудын эсрэг ажиллагааны дүнд газар доогуурх хон гилуудыг илрүүлэх, булах ажлыг үргэлжлүүлэх гэнэ. Дээрх хонгилууд орон сууцны доогуур бай даг учир устгахдаа тэсрэх бодис ашиглах бо ломжгүй аж. Гэсэн ч Гаазын зурвас руу автомашин зөөдөг газар доогуурх хонгилуудыг хаахын тулд зургаан байшинг нураахад хүрчээ. Египетчүүд Израилийн талаас зөвшөөрөл авсны дүнд энэ сарын 8-наас эхлэн цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд 16 террористыг устгасан байна. Албан бус тоогоор, Синайн хойгт 1500 орчим хэт даврагч байгаа бөгөөд тэдний 120 орчим нь хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа явуулдаг гэнэ.