Пакистанд Христосын шашинтай охиныг Коран судрыг доромжилсон хэмээн баривчилжээ. Исламабадын цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр, энэ сарын 16- нд хотын нэгэн дүүрэгт Коранаас ишилсэн мөр бүхий түлэгдсэн цаас олсны дараа Римша хэмээх охиныг саатуулсан байна. Тус улсын Үндэсний эв найрамдлын сайд Пол Бхаттиийн хэлснээр, түлэгдсэн цаасыг олсон хогийн савны хажууд охин зогсож байсан аж.
Гэхдээ охиныг баривчлах гээгүй, харин охины гэрийг шатаана хэмээн дайрсан лалын шашинтнуудаас хамгаалахын тулд хууль сахиулагчид түүнийг авч явсан хэмээн цагдаагийнхан мэдэгдэж байна. 11 настай эл охин Дауны синдромтой тул цагдаагийнхны асуултад тоймтой зүйл хариулахгүй байгаа ч түүнийг 14 хоногийн турш хорих бөгөөд энэ сарын сүүлчээр шүүх хурал болно. Охиныг лалын шашныг үл хүндэтгэсэн, доромжилсон хэмээн буруутгаж магадгүй. Пакистанд иймэрхүү зүйл ангиар буруутгагдсан хүмүүст ихэвчлэн цаазаар авах ял оноодог.