Норвегийн нийслэл Осло, Утоя аралд халдлага зохион байгуулсан Андерс Брейвикийн үйлдлийг давтахаар зэхэж байсан Чехийн иргэнийг цагдаа нар саатууллаа.
“Radio Praha” мэдээлснээр, Чехийн Острава хотын оршин суугч 29 настай залуу интернетэд Брейвик нэр ашиглаж байсан нь хууль сахиулагчдын анхаарлыг татжээ. Залуу гэртээ галт зэвсэг, сум, гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг зэргийг хадгалж байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Түүнчлэн хууль сахиулагчид түүний гэрээс цагдаагийн хувцас олсон байна. Чехийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, залуу өмнө нь тэсрэх бөмбөг хийж, дэлбэлэхийг завдаад шийтгэл хүлээж байсан гэнэ. Харин энэ удаад тэрбээр илүү хүчтэй, алсын зайнаас удирдан дэлбэлэх гар бөмбөг хийсэн аж.
Х.ОД