НҮБ-ын ажиглагчдын Сирид ажиллах мандатын хугацаа дууссан тул Дамаскаас гарч эхэллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу тус улсад 100 гаруй ажиглагч ажиллаж байсан юм.
Түүний зэрэгцээ НҮБ, Арабын орнуудын лигээс Сирийн асуудлаарх тусгай элчээр шинээр томилогдсон Лахдар Брахими хямралыг зохицуулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахаас илүү сиричүүдэд яаралтай туслах хэрэгтэй байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр энэ долоо хоногт НьюЙоркт очиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, энэ талаар зөвлөлдөх гэнэ.
Х.ОД