Израилийн Батлан хамгаалахын сайд Матан Вильнаи Ирантай дайтахад бэлэн гэдгээ мэдэгдэж, уг дайн нэг сар үргэлжилнэ хэмээн онцлов. Түүний хэлснээр, 500 орчим хүн дайны золиос болж магадгүй аж. Израилийн арми нөхцөл байдал ингэж эргэхэд бэлтгэгдсэн гэж тэрбээр үзэж байна. Харин Ираны цөмийн объектуудад цохилт өгөх талаарх асуултад тэрбээр тоймтой хариу өгөөгүй бөгөөд энэ тухай “сайн нөхөр” АНУ-тай зөвлөлдөх гэнэ. АНУ одоогийн байдлаар Иранд цохилт өгөх асуудлыг хойш тавьж байгаа нь урьдчилан тааварлахын аргагүй эдийн засгийн сөрөг үр дагавар гарч магадгүй хэмээн эмээж байна хэмээн ажиглагчид үзэж байна.