Домогт Элвис Преслийн гитарыг АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод дуудлагаар худалдлаа. Рок-н-роллын хааны эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийн дотроос эл гитар хамгийн өндөр үнэ хүрч, 18.5 мянган ам.доллараар зарагдсан байна. ABC мэдээлснээр, дуучны зүүж байсан очир эрдэнийн шигтгээтэй бөгж 12.5, “Кольт” системийн гар буу 13.7 мянган ам.долларын үнэд хүрчээ. “Херитаж” дуудлага худалдааны газрын ажилтнууд “Э.Преслитэй холбоотой бүхэн олны сонирхлыг татсаар байна” хэмээн онцолжээ.