Мексикийн Монтеррей хотын уушийн газар руу зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмаас найман хүн нас баржээ. АР мэдээлснээр, гэмт этгээдүүд гурван автомашинтай ирж, гал нээсэн бөгөөд дөрвөн хүн газар дээрээ амиа алдаж, дөрөв нь шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна. Амь үрэгдсэн хүмүүс бүгд тус газрын ажилчид байжээ. Цагдаагийн ажилтнууд хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тус улсын хамгийн аюултай хотуудын нэг Монтеррейг хяналтдаа байлгахын төлөө мафийн “Зетас”, “Гольфо” хэмээх хоёр бүлэглэл байнга өрсөлддөг, үүний улмаас энгийн иргэд амь насаа алдах нь цөөнгүй аж. Дашрамд өгүүлэхэд, Мексикийн Засгийн газар 2006 оноос хар тамхины наймаачдад дайн зарласан бөгөөд үүнээс хойш 50 мянга гаруй хүн гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан гэсэн тоо бий.