Грек улс төсвөө танах амлалтаа биелүүлэхгүй бол үзүүлэх тусламжаа царцаана гэдгээ ХБНГУ мэдэгдлээ. Хямрал нүүрлэсэн орнуудад тусламж үзүүлэх Европын холбооны шийдвэрт Герман улс хориг тавьж ч магадгүйг эрх баригч Христосын ардчилсан холбоо намын гишүүн Михель Фукс мэдэгдсэнийг “The Daily Mail” уламжилжээ.
Түүний хэлснээр Европын холбоо, ОУВС, Европын Төвбанк Грекийн төсөв танах арга хэмжээний талаар ирэх есдүгээр сард хэлэлцэж шаардлагатай бол арга хэмжээ авах гэнэ. Зөвхөн түүний дараа л Афинд 15 сая еврогийн тусламж үзүүлэх аж. Грекийн нийт өр одоогийн байдлаар ДНБ-ээсээ 130 хувиар хэтрээд байгаа ч төсөв танах, зардлаа багасгах тал дээр эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн ХБНГУ үзээж байна. Грек энэ намар Европын холбооноос дахин тусламж авахгүй бол энэ оны сүүлч гэхэд дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрнэ хэмээн ажиглагчид онцолж байна.
Х.ЭНХ