Сомалийн дээрэмчдийн толгойлогч Мухаммед Сааили Шибинийг АНУ-д шүүж, бүх насаар нь хорих ял оноож, 5.4 сая ам.долларын торгууль ногдуулсан тухай АР мэдээлжээ.
Түүнийг далайн дээрэм хийсэн, хүн барьцаалсан зэрэг 15 зүйл ангиар буруутгасан байна. Шүүгдэгч өөрт нь цаазаар авах ял оноогоогүйд баярлаж буйгаа илэрийлжээ. Шибинийг Сомалид алба хааж байсан америк цэргүүд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилсан аж. АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар, тэрбээр хамгийн цуутай, хамгийн “өндөр үнэлэгдсэн” дээрэмчдийн нэг аж.
Х.ЭНХ