“Сайн хүний нэрийг гурав худалдана” гэдэгчлэн Америкийн бизнесмен Ховард Манн попын хаан Майкл Жексоны тухай мэдээлэл түгээдэг “MJgives.com”, “michaeljacksonsecretvault.com” зэрэг сайтыг хууль бусаар ашиглан, орлого олсон хэргээр шүүхээс ял сонсох нь. Зохиогчийн эрхийг зөрчсөн, Майклын өмчийг зөвшөөрөлгүй захиран зарцуулж, тэмцээн зохион байгуулсан хэмээн түүнийг буруутгаж байгаа аж. Тэрбээр попын хааны гэр бүлийнхэнтэй ямар ч холбоогүй бөгөөд ээж Кэтринтэй нь төслийн ажлаар хамтран ажиллаж байсан гэнэ. Түүнийг шүүх хурал ирэх сард болно. Энэ хэргийн улмаас Майкл Жексонтой холбоотой мэдээлэл түгээдэг сайтуудад мөн хориг тавьжээ.