Египетийн Ерөнхийлөгч Мохамед Мурси Батлан хамгаалахын сайд Хусейн Тантавийг ням гаригт огцруулснаа зарлажээ. Засгийн эрх барих шилжилтийн үеийн байгууллагаЦэргийн дээд зөвлөлийг тэргүүлж байсан Х.Тантавийн оронд маршал Абдель Фаттах аль-Сиси томилогдсон тухай MENA мэдээлэв. Батлан хамгаалахын сайдаас гадна Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Сами Ананыг чөлөөлж, цэргийнхэнд хууль тогтоох засаглалын эрхийг өгсөн Үндсэн хуулийн тунхаглалыг хүчингүй болголоо. Уг баримт бичгийг Египетийн шинэ Ерөнхийлөгч сонгогдохын өмнөхөн Цэргийн дээд зөвлөлөөс баталсан юм. Мурси Дэд Ерөнхийлөгчөөр шүүгч Махмуд Меккийг шинээр томилжээ. Сүүлийн 30 жилд Египет анх удаа хоёр дахь Дэд Ерөнхийлөгчтэй болж байгаа нь энэ аж. Үүнээс урьд Дэд Ерөнхийлөгчийг Хосни Мубарак ганцхан удаа томилсон. Тэр нь тагнуулын босс Омар Сулейман байв.