Энэтхэгийн хойд хэсэгт орших Химачал Прадеш мужид бямба гаригт автобусны осол гарч, 52 хүн насбарж, 46 хүн гэмтсэн тухай “Guardian” дамжуулав. Цагдаагийнхны хэлж буйгаар жолооч жолоодлогоо алдан, автобус 100 метр өндөр хавцалаас унасан гэнэ. 60 хүний суудалтай тус автобусанд зорчигчдын тоо хэтэрсэн байсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Нас барсан хүмүүсийн 18 нь эмэгтэй, хоёр нь бага насны хүүхэд байсан нь тогтоогджээ. Статистикаас харахад автозамын ослын тоогоор тус улс дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд зорчигчдын тоо хэтрүүлэх, техникийн бүрэн бус байдал болон хурд хэтрүүлснээс үүдэн жилд 110 мянгаас илүү хүн насбардаг гэнэ.