Турк гэхээр л асгарсан нар, чихэнд элдвийг шивнэх мэт далайн давалгаа, ааг нь ханхалсан кофе, таван одтой зочид буудлын өрөөний торгон хөнжил санаанд ордог. Тэгвэл энэ орны зүүн зүгийн нутаг нь үү нээс их өөр. Тэнд далай, саяхан шахаж ав сан жүржийн шүүс, инээвхийлсэн үйлчлэгч байх - гүй. Зочид буудлын оронд энд Арарат хэ мээх сүрлэг хайрхан тэнгэр өөд цоройж, утаа униар дунд толгодорхог тал хээр цэлийж, Ван нуу - рын тунгалаг мандал тэнгэрийг тольдон байна. Тэгэхдээ зочломтгой найрсаг байдал арилж алга бо лоогүйгээр барахгүй түүнийг ердөө албан ажлынхаа үүрэг гэж үл үзнэ. Сүүлийн 15 жилд Дорнод Анатолийд Иран болон Дундад Азиас 700 мянга орчим хүн иржээ.
Энэ бүс нутаг өөрөө нэг сая гаруй хүн тэй юм. Ван муж одоо дүрвэгсэд, адал явдал хайгчид, амьдралаа шинээр эхлэхийг хүсэгчдийн оршин суух газар нь болоод байна. Тус муж Турк улсын зүүн өмнөд нутагт, Истанбулаас он гоцоор нэг цаг нисч хүрэх газар байдаг. Зүүн талаараа Иран улстай хиллэдэг. Эндхийн тал нутаг зөвхөн нуурын ус долгилох чимээг л сонсож ирээгүй, энд цус ч урсаж байжээ. Тэгвэл Туркийн Засгийн газар эндхийн муу нэрийг нь арилгаж, аялал жуулчлалын бүс болгохыг зорьж байна. Эртний их соёл иргэншлийн барилга байгууламжийн ул мөр, Ван цайз, Урартугийн хаанч лалын (манай тооллын өмнөх IX зуунд ор шин тогт нож байсан гэж үздэг) үеийн шилтгээн зэрэг байгаль-геоло гийн дурсгалт зүйлс энд цөөнгүй бий. Өнгөр сөн түү- хийн ээдрээт явдал курд, армян үндэстэн тэй хол боотой түвэг бэрхшээлүүд жуулчдыг ийш ирэ хээс болгоомжлуулахгүй гэдэгт бүс нутгийн удирдлага одоо эргэлздэггүй аж. Гагцхүү зам тавьж, зочид буудал, зоогийн газрууд барьчихвал жуулчид аяндаа нааш татаг дана. Одоогоор энд ирэгсдийн олонх нь Тур кийн хөрш мужуудын иргэд, адал явдалтай амра хыг хүсэгчид, бизнесменүүд байна. Атакан Акта энэ жил 38 настай. Сүүлийн до лоон жил Эржиш хотод зоогийн газар эрхэлж буй. Тэрбээр өвөөгөөсөө өв лөж авсан гурван давхар сууцыг ийн үйлчилгээ ний газар болгожээ. Зочдоо ногооны хачир тай хонины махан шорлогоор дайлна. Турк пицца ч гэж бас бий. “Энд ирэхээсээ өмнө амь дарч байсан Истанбулд бизнес хийж эхлэхэд хэцүү. Эржишд надад аз тохиосон. Автобусны буу дал яг хажууд, зорчигчдын хөл тасрахгүй.
Арарат уулыг үзэхээр хүмүүс Бельги, Герман, Франц, Испаниас ирж байна” гэж Атакан ярив. Тэгэх дээ үйлдвэрүүд байхгүй болохоор эндхийн хү мүүст аж лын байр ховор. Хүмүүс ихэнхдээ тариа тарьж, барилга барьж амьдралаа залгуулна. Барилга байгууламж бол тус мужийн өнөө- гийн өнгө төрхийн нэг салшгүй хэсэг. Уран барилгын дурсгалыг сэргээж, зам тавьж, уулын цанын бааз байгуулж байна. Барилгын төмөр хийц сэрийж, ууттай цемент, барилгачид нү дэнд тусна. Ийнхүү хээр талд бүхэл бүтэн тос год босч байна. Улсын хөрөнгөөр зочид бууд лууд барьж байна. Тун удалгүй энд аялагч жуулчлагчдын диваажин бий болно гэж энд хийн эрх баригчид амлаж буй. Тэгэхдээ онгон зэлүүд мэт энэ хязгаар нутгийн байдлыг ха рахуй санаа зовох юмгүй амарч байх газрууд Ван нутгийн байдалтай өөрийн эрхгүй өнгө зохицоход хүрнэ гэдэг нь мэдрэгдэнэ. Энэ ну тагт амьдардаг сэтгүүлч, түүхч Налан Дирик сая хан Истанбулаас ирсэн найзтайгаа Арарат уулыг зорих замдаа Ванын хээр талаар явжээ. “Бид замд тааралдсан тосгон сууринд бууж үлдэж явахад тэндхийн хүмүү сийн хандлага, зоч ломт гой зан нь үнэхээр сайхан байсан. Холын хүн ховор явдгаас ялангуяа хүүхдүүд нь биднийг ихэд сониучирхана.
Хүмүүсийнх нь амьдрал тийм хангалуун биш ч холоос яваа хэнийг ч дотно угтаж авах нь бүр ёс. Биднийг шууд л хо ноглуулахаар болж, үдшийн зоог барьсан. Энд хонь элбэг, махыг нь шараад л иднэ”. Налан Дирик ийн ярив. Ван мужид одоохондоо хамгийн аятай хан зочид буудал нь дөрвөн одтой “Мерит Шахнамар” юм. Түүнийг нуурын хөвөөн дээр барьжээ. 41 настай Дюран Анкарад төрж, тэнд амьдардаг аж. “Меритэд томоохон диско ажиллуулах хүсэлт тавьсан. Тэгээд би бүжгийн Ван нуур Арарат уул танхим, гэрэл, хөгжмийг нь хариуцаж авсан. Дашрамд хэлэхэд, би Москвад ч ажиллаж байлаа” гэж тэр ярина. Дюран үнэхээр Берлин, Парист ч ажил лаж байжээ. Өөрөө хувийн компанитай. Түүнийг нь харин олон хүн мэддэггүй аж. Ван мужид ирэлг үй уджээ. Хамгийн сүүлд энд ирснээс хойш “Мерит” ийм том зочид буудал болсонд баярладаг гэнэ. “Дэргэд нь бас түүн шиг олон барилга босч байна. Миний бодлоор энэ бүс нутагт их хөрөнгө цацаж буй юм байна. Аль хэдийнэ ингэх байсан юм” хэмээн Дюран бахархах, харамсахыг зэрэгцүүлнэ. Ван мужид зочид буудлыг зөвхөн хүнд зориулж барьдаггүй аж. Хотоос холгүй “ван” хэмээх үүлдрийн мууранд бас сууц барьж өгчээ. Энэ бол гэрийн муурын их эртний удам юм байна. Эндхийн бэлэг дурсгалын зүйлс дотор ван муурын дүрс элбэг тохиолдоно.
Ван хотын нэг гол талбайд муурын хөшөө байх юм. Ван үүлд рийн муур гэдэг нэг ёсондоо эндхийн бэлгэ тэмдэг болдог байна. Эндээс муур худалдаж авч болох боловч түүнийг уран зураг, эртний үнэт эдлэлийн адил үзэх тул бүрмөсөн аваад ява хыг зөвшөөрдөггүй аж. Харин дипломат бэлэг болгож өгсөн муурыг хилийн дээс алхуулдаг байна. Ерөнхийлөгч болсныхоо дараа анх лан айлчлах гадаад орнуудынхаа тоонд Ататюр кийн үндэслэн байгуулсан Турк улсыг оруул санд талархаж АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обамад ван муур бэлэглэсэн гэдэг. “Муурын байшин”-д ажилладаг Мехмет Гюн нар 37 настай, хоёр охинтой гэнэ. Тэрбээр “Ванд амьдрахад одоо улам бүр аюул багатай болж байна. Курд үндэстэн миний хувьд ийн бо доход нэн таатай байдаг. Үүний тулд Засгийн газар их зүйл хийж байна. Ажлын байруудыг бий болгож байна. Цаг үе өөрчлөгдөж байна. Тухайлбал, миний 15 настай том охин Анкарад сурч байгаа. Англи хэлний багш болохыг хүсдэг юм. Бага охин таван настай. Тэр маань зохиолч юм уу эмч болно гээд байгаа. Ван нутагтаа амьдрах юм гэнэ лээ” гэж ярьж байна. Дорнод Анатолийд курд болон турк үн дэстн үүдийн хоорондын харилцаа тааруу бай даг. Энэ мужийн хүн амын дийлэнх нь курд. Эндхийн багш, цагдаа, цэргийн болон төрийн албан хаагчид буюу төсвийнхөн нь л турк үн дэстэн. Курдистаны ажилчны нам хэмээх аллага үйлдэхээс ч буцахгүй байгууллага бий. Буудал цаан болно. Замын дагуу татсан төмөр утсан торны цаана танк болон цэргийн баа зууд ха рагдах нь ердийн юм. “Ийм байдал жуулч дыг айлгаж болох ч би хувьд айж сандрах шалтгаан олж хардаггүй. Хүмүүс юмыг хэтрүүлээд байх юм. Би турк, миний хөрш курд. Бид хамт сурдаг” гэж Ван хотын их сургуулийн оюутан Ибрагим Хасан ярив. Ван хот өглөөний хоолоороо алдартай. Нэг аяга (таваг)-нд олон янзын амттан цуглар сан байдаг. Чидүүн жимс, улаан лооль, өргөст хэмх, шинэ талхан дээр Дорнод Анатолийн бяс лаг заавал нэмэгдэнэ. Жимс мэдээж байлгүй яа хав. Турк цай гэж зард гарсан эд бий. Амт нь ер бусын. Цайны нь найрлагыг сонирхоход үйлчлэгч нь жоготой харснаа “нууц” гэж хэлээд, санаа алдана.
Туркчүүд Ван нуураа тэнгис гэж ярина. Ус нь давстай, том ч нуур л даа. Дэлхийд томд орно. Тэгэхдээ ус нь тунгалаг ч найрлагаас нь болоод харин амьтан ховортой. Ганцхан төрлийн загас байдаг нь май загастай төстэй, мөгц загасны төрлийн Allurnus tarihi юм. Нуурын усанд зөвхөн зун л орж болдог. Учир нь, ямар ч халуунд ус нь хүйтэн байдаг. Нууран дунд дөрвөн томоохон арал бий. Тэдний нэг Ахтамар дээр нь Армянийн хаадын өргөө байсан юм гэнэ лээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн аливаа газрын адил энэ арлын түүх царайлаг төрсөн Тамар бүсгүйд нэгэн залуу дурласнаас үүдэлтэй эмгэнэлт домогтой холбоотой аж. Эртний тэр цагаас энэ бидний үед Ариун загал майн сүм л үлдсэн байна. Түүнийг X зууны эхээр барьжээ. Сэтгэл татам домог, сүм, нуурын үзэсгэлэнт байгаль энэ бүхэн Ахтамар арал дээр дэврүүн сайхан сэтгэлтэй, хөөрч догдолсон хү мүүсийг эрхгүй дуудан ирүүлнэ. Эла, Озан хоёр танилцсаныхаа баярыг тэмдэглэхээр энд иржээ. Тэдэнтэй хамт гадаадын 25 хүн ирсэн байна. “Бид Битлис гэж хөрш оршдог мужаас ирсэн. Ирээд харахад энэ арал зураг дээр байд гаасаа илүү гоё юм. Буцаж очоод Ахтамар арлын талаар хүмүүст заавал ярьж өгнө. Залуус сэт гэлтэй бүсгүйгээ энд авчрах ёстой юм байна” хэмээн Озан ярив.