АНУ-д төвтэй “Nova Mining Corp” компаниас Баянхонгор ордын нөөцийг 12 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн хөндлөнгийн этгээдээс тооцоолсон тухай мэдэгдсэнийг marketwatch. com цахим хуудсанд бичжээ. Мөн Баянхонгор орд нь Монголд ашигт малтмалын хэд хэдэн лицензтэй, Хонконгийн “Mongolian National Mining Consultants Limited” (MNMC) компанийн эзэмшлийн гурван гол ордын нэг гэв. “Nova Mining Corp” компани нь MNMC-ийн олборлох литийг зах зээлийн үнээс хямдаар худалдан авах гэрээг саяхан байгуулсан юм байна. “MNMC-ийн ордуудад нөөцийн нарийвчилсан судалгааг манай багийнхан хийх боломжтой” хэмээн “Nova Mining Corp” компанийн ерөнхийл өгч ярьжээ. Дашрамд дурдахад, лити нь ухаалаг гар утас, зөөврийн компьютерийн цэнэгийг удаан хугацаанд барихад нөлөөлдөг гол түүхий эд юм. Зах зээл дэх уг ховор элементийн үнэ сүүлийн үед өссөөр байгаа тул MNMC компани Монголд дахин литийн орд эзэмших хүсэлтэй буй гэнэ.