2000 жилийн тэртээ Есүс Христийн мэндэлсэн гэгддэг Бэтлехем дэх малчны гэрийн туурин дээр хожим ариун сүм босгосон. Саяхан тус сүмийг ЮНЕСКО-гийн өвийн санд бүртгэснээр Палестин түүхэн дурсгалт газраа анх удаа албан ёсоор баталгаажуулж чадлаа.
Өдгөө “Nativity” гэдэг сүм болсон ариун газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтийг Бэтлехемийн “Урлаг, соёлын үнэт өв” төвийн тэргүүн Нада Атраш гаргажээ. Дэлхийн хамгийн өндөр настай христийн сүмүүдийн нэг болох “Nativity”-д жилд дунджаар хоёр сая гаруй жуулчин очдог.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн зарим гишүүн орон түүнийг Израилийнх хэмээн санал зөрөлдсөн ч эцэст нь шийдвэрээ Палестиний талд гаргажээ.
Г.САЙНЗАЯА