Өнгөрсөн оны гуравдугаар сард Тунист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 22 хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ерөнхийлөгч асан Зин эль-Абидин бен Алид бүх насаар нь хорих ял оноолоо. Цэргийн прокурор түүнд цаазаар авах ял оноохыг шаардаж байжээ.
Мэлрэгцэцгийн хувьсгалын дүнд албан тушаалаасаа огцорсон бен Али Саудын Араб руу дүрвэн гарч, өнөөг хүртэл тэнд толгой хоргодож байна. Түүнийг жагсагчдын амийг хөнөөхөд оролцсон хэргээр 20, төсвийн хөрөнгөөс завшсан хэмээн 35, хууль бусаар зэвсэг эзэмшиж, хар тамхи хадгалж, хэрэглэсэн гэж буруутган 15 жилийн хорих ял тус тус оноосон билээ.
Түүнээс гадна Цэргийн дээд шүүх Гадаад хэргийн сайд асан Рафик Бельхаж Касемийг жагсагчдыг дарахад хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж, 12 жилийн хорих ял оноожээ.
Х.ОД