Америкийн Ерөнхий прокурор Эрик Холдер Цагаан ордноос тус улсын өдөр тутмын нөлөө бүхий сонинуудад нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулсан гэх асуудлыг удирдан шалгах үүргийг саяхан нийслэлийн Колумб тойрог болон Мэрилэнд муж улсын хоёр прокурорт өглөө. Бүгд найрамдах намаас Сенатад сонгогдсон улстөрчид “Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаг захиргаагаар дамжуулан “нууц”, “зөвхөн албан хэрэгцээнд” гэж ангилсан баримт бичгүүдийг тогтмол хүлээн авч байгаа” талаар мэдэгдсэн юм. Хэд хоногийн өмнө Бүгд найрамдах намын нэр хүндтэй улстөрчдийн нэг Жон Маккейн CBS News телевизийн “Энэ өглөө” хөтөлбөрт оролцохдоо тэрхүү мэдээлэл алдаг даж буй цоорхойг Цагаан ордны “дээд түвшин”-тэй холбоотой хэмээн нотолсон. Нууцын зэрэглэлтэй ямар мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн бэ? 2012 оны тавдугаар сарын 9. “Лос-Анже лес таймс”-д “Аль-Каида”- гийн Йемень дэх салбар бүлгийн дотор шургалуул сан тагнуулчийн тухай өгүүлэл хэвлэгдсэн. Уг ажил тны тусламжтайгаар нисэх онго цонд үйлдэхээр зэхсэн халдлагыг таслан зогсоожээ.
2012 оны тавдугаар сарын 29. “Нью-Йорк таймс” сонинд алан хядагч байгууллагуудын лидерийн байршилд нисгэгчг үй байлдааны онгоцоор цохилт өгөх талаар Ерөнхийлөгч Обама өөрөө биечлэн жагсаалт гаргаж, сонголт хийж буй тухай нийтэлжээ.
2012 оны зургаадугаар сарын эхээр “Нью-Йорк таймс”-т бас нэг дуулиан тарьсан материал гарчээ. Энэ удаад тус сонин Ираны цөмийн хөтөлбөрийг зог соох зорилгоор кибер дайн эхлүүлэх үүрэг 2009 онд Ерөнхийлөгч Обама өгсөн тухай бичсэн байна. БНН-ын гишүүн, сенатч Жон Маккейн, Саксби Чэмплисс нарын буруутгаж буй гол үндэслэл нь дээрх нууц мэдээллийг Цагаан ордны засаг захиргаа бодлоготойгоор тарааж байгаа гэдэгтэй холбогдож буй. Ирэх арваннэгдүгээр сарын сонгуулийн өмнөх кампанийн үеэр Ерөнхийлөгч Б.Обамагийн рейтингийг олон нийтийн дунд өсгөж, шийдмэг дүр төрхтэй Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч, терроризмтэй эвлэршгүй тэмцэгчийн хувиар товойлгон харуулах зорилготой пиар гэж тэд үүнийг тайлбарлаж. Улиран сонгогдохоор кампани өрнүүлж буй өрсөлдөгч намын нэр дэвшигчийн энэ “үйлдэл” нь тагнуулын нууц үйл ажиллагааг ил болгосноороо Америкийн нийгмийг аюулд оруулж байна гэж сенатч Ж.Маккейн үзсэн бол, сенатын Гадаад харилцааны хорооны дарга, АН-ын Жон Керри нууц мэдээлэл задарсныг “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг чиглэсэн аюултай, хортой ажиллагаа” гэлээ.
Сенатын Тагнуулын хорооны дарга, хатагтай Дианн Фейнстейн тэргүүтэй АН-ын нөлөө бүхий сенатчид ч Ираны эсрэг кибер мэдээллийн дайн өрнүүлэх шийдвэрийг зад руулсан нь эргээд Америкт сөрөх дайралт даллах вий гэхээс болгоомжилж буйгаа нуусангүй.
Харин АН-ынхан энэ нь цаагуураа Б.Обамагийн имижийг өргөх улс төрийн зорилготой гэсэн хардлагатай санал нийлсэнгүй. Тэгвэл “хэргийн эзэн” гэгдэж буй Ерөнхийл өгч энэ бүхэнд ямар тайлбар өгөв? Б.Обама өөрийнх нь тэргүүлсэн засаг захиргааны ажилтнууд хэвлэлийнхэнд ал баны мэдээлэл дамжуулахад холбоотой байж болзошгүй гэсэн сэжүүр өөрөө доромжлол гэж тэмдэглэв.
Цагаан ордны тэргүүн Засгийн газар сэтгүүлчидтэй хэт ойр шадарласан гэх яриаг няцаагаад, ямартай ч үүнийг нягтлан шалгаж, гэм буруутнуудад хариуцлага тооцохоо амлажээ.
Ерөнхийлөгчийн одоогийн болон хуучин зөвлөхүүдийн ярианаас иш татсанаа “Нью-Йорк таймс” “алан хядагчдын тол гойлогчдын жагсаалт”-ын тухай өгүүлэлдээ дурдсан. Гэвч Ерөнхийлөгчийн мэдэгдэл “Нью-Йорк таймс”-ын мэдээлэлтэй ийн зөрчилдөж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сон гуулийн кампанийн шувтаргын буюу хамгийн халуухан үе тулчихаад байхад иймэрхүү мэ дээлэл ойр ойр хэвлэлийнхний гарт ал дагдаж буй нь сенатч Маккейний дэвш үүлсэн таамаглал ортой гэдгийг батлах мэт. Үүнийг лавшруулах хөндлөнгийн шинж тэмдэг бол мөнөөх мэдээлэл хэрэг дээрээ ямар нэг гойд, онцгой нууцыг агуулаа гүй байгаа явдал юм. Тухайлбал, нисгэгчгүй байлдааны онгоц ашиглан агаа раас цохилт өгөх ажиллагааг Цагаан ордны өрөөнд онлайнаар ажиглах боломжтой байдаг аж. Осама бин Ладеныг устгах нууц ажиллагааг тухайн үед холбогдох дээд албан тушаалтнууд ингэж үзсэн. Пакистанд “Талибан” хөдөлгөөний лидерүүдийг “намнах” зэрэг бусад ажиллагаанд ч хэрэглэдэг л практик юм байна. Гэвч энд нухацтай тунгаах ёстой зүйл байна.
АНУ-д мэдээллийг хууль бусаар задруулж “тоглогчдод” хүнд гэсгээл амсуулдаг хуультай. Төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дамжуул сан ажилтан бүх насаараа хоригдох ял авах нь ч энүүхэнд. Энэ бүхнээс үзэхүл Ерөнхийлөгчийн нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх кампани зохион байгуулах нь америкчуудад хавьгүй хялбар мэт. Афган, Ирак юм уу, “арабын хаврын” аль нэг оронд Цагаан ордны тэргүүн гэнэтийн айлчлалаар очиж, ардчиллыг дэмжсэн гал цогтой мэдэгдэл хийгээд буцдаг нь үүний илхэн жишээ.
Х.ЭНХ