Их Британийн Засгийн газрыг 1990-1997 онд тэргүүлсэн Жон Мейжор “News Corp” медиа корпорацын тэргүүн Руперт Мердокийг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгажээ. Урлаг, спортын алдартан, улстөрчдийн утсыг “News of The World” сонины ажилтнууд чагнасан гэх хэргийг шалгаж буй Парламентын комисст тэрбээр ийн мэдүүлснийг AP мэдээлэв. Ж.Мейжорийн өгүүлснээр, 1997 онд тэрбээр Р.Мердоктой уулзаж, Парламентын сонгуульд дэмжүүлэх талаар ярилц жээ. Тэр үед Р.Мердок Европын холбооны талаар баримталж байсан Засгийн газрын бодлогыг шүүмжилж, өөрчлөхийг шаардаж байсан аж.
Түүгээр ч үл барам бодлогоо өөрчлөөгүй тохиолдолд Мейжор болон Консерватив намыг дэмжихгүй хэмээн шахалт үзүүлсэн гэнэ. Энэ явдлын дараа Р.Мердокийн “The Sun” сонин Ж.Мейжорын гол өрсөлдөгч, лейборист Тони Блэйрийг дэмжиж эхэлжээ. Харин Парламентын комиссын асуултад Мердок хариулахдаа Ерөнхий сайд аснаас хэзээ ч ямар нэгэн зүйл хүсэж байгаагүй, тэр тусмаа шахалт үзүүлээгүй хэмээжээ. “News of the World” сонины эргэн тойронд дэгдсэн дуулиа ны улмаас Парламен тын ко мисс одоогийн байдлаар 150 гаруй хүнийг байцааж, 50 орчим хүнийг саатуулжээ.